2012-01-28,11:01

Эрүүл мэндийн зөвлөмж


Эрүүл урт наслах 10 боломж 1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо, болон хальстай үр тарианы төрлийн хоолыг түлхүү хэрэглэж байх нь таны эрүүл мэндэд тустай. 2. Өөртөө тохирсон дасгал, хөдөлгөөнийг тогтмол хийх. Үүнд: зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, булчингийн хүч, тэнцвэрт байдал, уян хатан чанараа хадгалах дасгалууд хийж хэвших нь хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, биеэ хөнгөн байлгахад тань тусална. 3. Биеийн эрүүл мэнддээ байнга анхаарч ахмад настанд зонхилон тохиолддог өвчин, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр хувийн төлөвлөгөө гаргаж “ХЭДИЙД ЯМАР МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ОЧИЖ ҮЗҮҮЛЭХЭЭ ТӨЛӨВЛӨХ”. Мөн эмч таныг дахин үзүүлэхийг зөвлөвөл тэмдэглэн авч хугацаанд нь үзүүлж байх 4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй. Яг өнөөдрөөс эхэл. Тамхи татмаар болсон үед нь чихэр хүлхэх юм уу, бохь зажлах г.м-ээр өөрийгөө сатааруулах, өөрийгөө тамхинаас гарч чадна гэж зоригжуулах нь таныг тамхинаас гарахад тус болно. 5.Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал: Гэртээ ахуйн уналтаас сэргийлэх, машинаар зорчихдоо хамгаалалтын бүсийг тогтмол бүсэлж байх нь таныг унаж бэртэхээс сэргийлнэ. 6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй байх. Гэр бүл, найз нөхөдтэйгээ байнга харилцаатай байж тэднээс холбоогоо таслахгүй байх нь таныг хамт олон найз нөхөдтэй байлгаж, амьдралыг тань өөдрөг, сонирхолтой байлгана. 7. Хэт халж хэт хөрөхөөс сэргийлж байгаарай. Зуны наранд гадаа малгай, шүхэргүй явах, галын хажууд их шарагдах, их халуунд хөл нүцгэн явах, өвлийн хүйтэнд гадаа удаан байх, гэр дундаа хүйтэн байх зэргээс сэргийлж байх нь олон өвчнөөс сэргийлнэ. 8. Өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ эрч хүчийг бэлэглэнэ. 9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж, мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох нь танд тустай. Таныг бусдаас хамааралтай байхаас тань сэргийлнэ. 10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж явах. Өөрийнхөө дур сонирхолтой зүйлийг хийж байх нь танд тустай.
бичсэн: сургалтын блог төрөл: зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 97

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)