2012-04-05, 12:40

Дөрвөн цаг

Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг с...
бичсэн: сургалтын блог төрөл: цээжлэх шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 87
2012-04-05, 12:38

Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд Хол газа...
бичсэн: сургалтын блог төрөл: цээжлэх шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 98
2012-01-26, 11:03

Монгол мину

Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину
Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину
Харанхуй шөнө болзоонд давхих ганц морьтон миний хөрөг
Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг
Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авьяас
Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан өргөө сувдын хэлхээс
Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас
Хялгасан судсаар үерлэх өвгөдийн цус минийх
Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных
Ядарсан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь таных

...
бичсэн: сургалтын блог төрөл: цээжлэх шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 273