2012-01-26,11:03

Монгол мину

Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину
Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину
Харанхуй шөнө болзоонд давхих ганц морьтон миний хөрөг
Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг
Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авьяас
Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан өргөө сувдын хэлхээс
Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас
Хялгасан судсаар үерлэх өвгөдийн цус минийх
Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных
Ядарсан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь таных

бичсэн: сургалтын блог төрөл: цээжлэх шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 273

Сэтгэгдэл:

Гоё шүлэг байна,ОК алга ташилт
Бичсэн: сургалтын блог хэзээ: 11:15, 2012-01-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)