2012-04-05,12:38

Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнvvд Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд Хөвсгөл, Увс, Буйрын гvн цэнхэр нуурууд Хvн малын ундаа болсон тойрон бvрд уснууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Орхон, Сэлэнгэ, Хөхvйн онц сайхан голнууд Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд Хол газар одсон харгуй дардан замууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд Хvний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар Гөрөөс, араатан авласан урт урт шилнvvд Хvлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Салхины vзvvрт найгасан соргог нарийн ногоотой Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй Сайн эрс цугласан байц бэрх газартай Сvлд тахилга улирсан сvмбэр их овоотой Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй Нааш цааш сvлжих тэнэгэр сайхан нутагтай Дөрвөн цагийн улиралд дураараа нvvх нутагтай Таван зvйлийн тарианы хөрс шороот газартай Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар Yр, ач, хvvхдийн vржиж өссөн газар Таван хошуу мал тал дvvрэн бэлчсэн нутаг Монгол хvн бидний сэтгэлийг сорсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бvрхээд Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд Жигvvртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг Алтан нарны туяанд энхжин тогтсон орон Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хvннv, Сvннvгийн vеэс хөгшид өвгөдийн нутаг Хөх Монголын цагт хvчирхэг болсон орон Он онд идээшиж олон жилд дассан нутаг Одоогийн шинэ Монголын улаан туг бvрхсэн нутаг Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Өссөн төрсөн бидний vндэсний хайртай нутаг Өнгөлзөгч дайсан ирвэл vтэр өшиглөн хөөнө Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж Хойчийн шинэ ертөнц дээр хvндтэй гавьяаг байгуулъя Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон
бичсэн: сургалтын блог төрөл: цээжлэх шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 98

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)