2012-04-20,17:02

эцэг эхэд өгөх зөвлөгөө

Сурагчдын сурлага сургуулийн гол амжилт 2008 оны 1-р сарын 10

-ОРЧИН ҮЕИЙН СУРГУУЛИЙН УДИРДЛАГИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-

Сургуулийн удирдлагын гүйцэтгэх үүрэг юуны урьд сургуульд хамааралтай судалгааны ажлыг юунаас эхлэх, хэрхэн яаж системтэй хөгжүүлэх туршилтыг хийж гүйцэтгэхэд чиглэнэ. Сургуулийг хөгжүүлэх судалгаа нэг талаас суралцах явцдаа  мэргэжилдээ өсч өндийх, сургуулийн ажлын үр ашгийг дээшлүүлэх, нөгөө талаас захиргаа, удирдлагын асуудлыг судлах үндэс суурийг тавих боломжийг олгоно. Чанарын удирдлагыг төлөвшүүлэх, сургуулийг хөгжүүлэх, шинэчлэх явдал  бодлогоор авч үзнэ. Өргөн эсвэл явцуу хүрээний хэлэлцүүлэгт сургуулийн чанарын болон хууль ёсны яриа гэсэн хоёр хэлцлийг онцолно.

Сургуулийн удирдлага эрх зүйн хүрээнд сургуулийн  чанарын удирдлагыг хангах, тогтоол шийдвэрийг хууль зүйн үндэстэй гаргах асуудлыг гүйцэтгэх ёстой. Сургуулийг удирдах ажлын үр дүн, үр ашгийг хэрхэн яаж хянах ёстой вэ гэдэг асуулт урган гарна. Чанарын удирдлагыг хангахыг хэрхэн яаж томьёолох вэ гэдэгт хэмжүүр бий юу гэдэг асуудал нэн чухал. Ингэхэд бас сургуулийн удирдлагын гүйцэтгэх үүргийг юу гэж үзэх, тэд өөрсдөө сургуулийн сурлагын чанарт хэрхэн нөлөөлөх, хариуцлагаа хэрхэн өндөржүүлэх асуулт тавигдана. Сургуулийн чанарын хөгжил, түүний удирдлагын гүйцэтгэх үүргийг өнөөг хүртэл системтэй судлахгүй л байна. Сургуулийн удирдлага нэг талаас сургуулийг хөгжүүлэх судалгааг, нөгөө талаас сургуулийн захиргааны нөөцийн судалгааг нэг цэгт нэгтгэх ёстой. Энэхүү хоёр судалгааны концепцийн хүрээнд янз бүрийн онол–арга зүйг хэрэглэж болно. Тухайлбал сурах онолын сэтгэл зүйн, удирдлагын онолын, байгууллагын менежментийн, улс төрийн шинжлэх ухааны онол–арга зүйн  гэх мэт. Сургуулийн чанарын тогтолцооны хэмжээг янз бүрийн онол–арга зүйгээр тусад нь авч үздэг.

Олон улс оронд сургуулиудын ажлын үр дүнг судалсан судалгаагаар бүтээлч, үр бүтээлтэй ажилладаг сургуулиуд бусдаасаа илүү  хөгждөг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Эл судалгааны гол үр дүн сургуулиудын тоон хэмжээ ба ялгарлын үйл явцыг нэг мөр болгохоос урган гарахгүй.   Харин сургалтын онолын хэтийн зорилт, сургуулийг хөгжүүлэх онолтой нягт уялдана. Багшийн ажиллагаа, сургалтын чанарыг нэг цэгт нэгтгэснээр сургуулийн үйл ажиллагааны нэгдмэл чадавхийг дээшлүүлж чадна. Сургуулийн чанарын хөгжил багшийг мэргэшүүлэх,  удирдлагын гүйцэтгэх үүрэг, хариуцлага, үүрэг зорилт,  сургалтын менежментийг төгс боловсронгуй болгох зэрэг асуудалд хамаарна. Сургуулийн ажлын үр дүн, арга барилыг хэрхэн яаж үнэлэхэд  үр ашгийн судалгаа тусална. Сургалтын чанарт мэргэжлийн үүднээс нээлттэй, шүүмжлэлтэй хандах нь сурган хүмүүжүүлэх үр нөлөөг дээшлүүлэхэд зайлшгүй нөлөөлнө. Ингэхэд сургуулийн судалгаа төлөвлөгдсөн эсвэл төлөвлөгдөөгүй үйл явц, хүмүүжлийн үүрэг зорилт, практик хэрэглээ,  өөдрөг санал санаачлага, хандлагуудыг дагаж мөрдөхөд тулгуурлана. Сургах ба сурах процессийн судалгаанд сургуулийн удирдлагын гүйцэтгэх үүрэг ба үүрэг зорилт хамаарна.

Сургуулийн үр ашгийн судалгааны арга зүйн үр өгөөж сургах ба сурах процессийн судалгаатай ижил төстэй бөгөөд ялангуяа туршилтаар нотлогдсон сайн ажиллагаатай сургуулиудын ажил хэрэг үнэлгээгээр тодорхойлогдоно. Сайн ажиллагаатай сургуулиудыг сурагчдынх нь сурлагын амжилтын үр дүнгээр хэмжиж болно. Сургуулийн үр ашгийн судалгаагаар  бүтээлтэй ажилладаг сургуулиудыг харьцангуй тогтвортой хүчин зүйлүүдээр тодорхойлно. Янз бүрийн улс орнуудад хийгдсэн судалгааны ажлын үндсэн дээр үр бүтээлтэй ажилладаг сургуулиудын найман шинжийг авч үзсэн байна.

- Сургуулийн эрч хүчтэй, эерэг удирдлага
- Сурагч бүрт зохистой шаардлагуудыг тавих ба ажлынхаа үр дүнд өндөр итгэл үзүүлэх
- Сурагчдын сурах үйл явцыг хянах
- Сургуулийн орчинд сурагчдын хүлээх хариуцлагыг нэг цагт зангидах
- Шагнал урамшуулал ба ашиг сонирхол
- Сургуулийн ажилд эцэг эхчүүдийг оролцуулах
- Багш нар тавьсан зорилгодоо хүрдэг байх
- Сургалтын болон сурах процессийг судлах, судалгаанд шинэлэг мэдлэг, мэдээллийг харгалзан үзэх.

Эд бүгдийг сургуулийн эрч хүчтэй, эерэг удирдлагын тогтвортой хүчин зүйлүүдэд тооцно. Үүний учир нь сургуулийн хөгжлийг хангах, сургуулийн удирдлагын гүйцэтгэх үүргийг тодорхойлдогт л байгаа юм. Сургуулийн удирдлага сургуулийг үр ашигтай хөгжүүлэхэд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэнэ. Энд сургуулийн үр ашгийн судалгаанд сургуулийн удирдлагын сурган хүмүүжүүлэх үр нөлөөний олон шинжүүдийг дурдаж болно. Бүтээлч /ажлын амжилт арвинтай/ захирлууд ямагт ажлын үр дүнгээ ахиулахыг урьдал болгохын зэрэгцээ сурагчдын сурлагын амжилтад өндөр ач холбогдол өгч зан чанарыг зөв таньж мэдэх,  өөрийн удирдлагыг хөхүйлэн дэмжих, сурган хүмүүжүүлэх үйл хэргийг эрхэмд үзэх, хичээл, сургалтад идэвхтэй арга зүйг нэвтрүүлэх. Үүний зэрэгцээ  боловсон хүчний нөөцийг зүй зохистой байршуулах, сурах тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө зүтгэл чармайлт гаргаж ажилладаг. Энэ нь  тэдний өдөр тутам хийвэл зохих менежментийн ажиллагаа. Энэ бүхнийг сургуулийн захирал бүр ажлынхаа үр дүн, захиргааны үүрэг гэж хариуцлага хүлээх ёстой. Сургуулийн үр ашгийн судалгаа сургуулийн удирдлагын гүйцэтгэх үүрэг ба өмнөө тавьж буй үүрэг зорилтыг ямар арга маягаар авч үзэх концепцийг тодорхойлно. Энэ концепциор сургуулийн үйл хэргийг удирдах аспектийг онцолж үзэх төдийгүй сургуулийн удирдлагын судалгаа сургалтын хөтөлбөрийг сайжруулах, шинэчлэхэд чиглэнэ. Ингэхэд сургуулийн удирдлагын үүрэг сургалтын чанарын өсөлтийг бэхжүүлэх, сургуулийн чанарын хөгжлийг хөхүүлэн дэмжих, сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах ёстой.

Сургуулийн захирал удирдлагын гүйцэтгэх үүргээ бүтээлчээр биелүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх үүргийг хүлээж ажиллана. Сурган хүмүүжүүлэх удирдлага гэдэг нь сургуулийн удирдлагууд, багш нар сурагчдад сурах таатай орчин, сурган хүмүүжүүлэх зохистой харьцааг буй болгоно гэсэн үг юм. Сургуульд энэ концепцийн хүрээнд дараах хоёр үүрэг, зорилт ногдоно.


бичсэн: сургалтын блог төрөл: зөвлөмж | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 152

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)