2012-04-05,12:55

Равжаа хутагт "Цаасан шувууны сургааль" (сонсох) Говийн ноён догшин хутагт Данзанравжаа /1803-1856/ Ноён хутагт 1803 онд одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Дулаан хар уулын баруунтайх шанданд ядуу зvдvv амьдралтай Дулдуйтын ганц хvv болон мэндэлсэн гэдэг. Ээж нь төрөхийн гэмээр нас барж, аав нь хvvгээ хөтлөн амьтан ах дvvсээс гуйлга гуйн өсгөжээ. Равжаа хутагт хар багаасаа цовоо сэргэлэн нэгэн байсан нь долоохон настайд нь тохиолдсон vйл явдлаас тодорхой байдаг. Аавыгаа даган ноёны хуриманд очтол бороо орж, хvvгийн суусан vvд хавиар хуурай атал гэрийн хоймор тал усанд автжээ. Найрчид бяцхан хvvгээр тоглоом шоглоом хийтэл "Vvл нь гараад бороо орохын цагт Vvд гэмээнэ хоймор юуны ялгаа вэ Vйл нь байгаад vхэхийн цагт Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа байх вэ" гэж часхийтэл хариулан тэднийг дуугvй болгож, "Хурмаст тэнгэр" гэдэг алдарт дуугаа зохион дуулсан байдаг. Ноён хутагт говийн нутгуудад сvм хийд олноор нь барьж байгуулсан төдийгvй нутгийн уул усыг шинжин судалж, далд баялгийг нь тодорхойлж, ирээдvйн хөгжлийн дvр зургийг дvрслэн vлдээсэн нь энэ цагт олон баримтаар яв цав батлагдаж тvvний агуу зөнч гэдгийг хөдөлбөргvй нотолж байна. Тэрээр халуун эх оронч, бvсгvй хvний гоо vзэсгэлэн, төгс нандин чанарыг алдаршуулагч, урлагийн суут зvтгэлтэн байсан нь бvтээл туурвил, сургаал номлолоос нь харагддаг. "Vлэмжийн чанар", "Бардан сэргэлэн бор", "Тvвшин сайхан" зэрэг ная гаруй гvр дуулал, "Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны vлгэр", "Ичиг ичиг", "Ертөнц авхайн жам" зэрэг тvмнээ алдаршсан шvлэг олныг туурвисан. "Саран хөхөөний намтар" жvжгийг найруулан тавьсан зэргээс Равжаа хутагт ширгэшгvй авьяастай, дундаршгvй эрдэмтэй, Монгол сэхээтний том төлөөлөл болох нь тодордог. Ноён хутагт 53 наслахдаа нэг хvн битгий хэл нэлээд хэдэн хvн хийж болохуйц бvтээлийг туурвисан билээ. Равжаа судлалын төвийг саяхнаас Олон улсын Равжаа судлалын төв болгон өргөжvvлж Англи, Америк, Канад, Орос, Унгар, Чех, Япон, Хятад, Буриад эрдэмтэд гvнзгийрvvлсэн судалгаа хийж байна. Тvvний 205 жилийн тvvхт ойн хvрээнд олон улсын Равжаа судлалын эрдэм шинжилгээний хурлыг хийнэ. Мөн Хутагтын "Алтан дигваранз" гэдэг шагналыг бий болгосон. Мөнгөн хvрээтэй оюу чулуун дээр суулгасан, дөрвөн цэнгийн алтан дигваранзийг 999 ам.доллар дагалдана. Дигваранз нь хутагтын өөрийх нь номын гарын тамга байсан домогтой. 2009 оноос эхлэн яруу найраг, тайз дэлгэцийн чансаатай томоохон бvрэн хэмжээний бvтээл туурвисан зохиолчдод олгож байхаар болжээ. Уг шагналыг хоёроос гурван жилд нэг удаа олгох аж. Мөн Дорноговьд "Равжаа" төв цогцолбор, "Саран хөхөө" театрыг барихаар ажлаа эхлvvлсэн гэж Равжаа судлалын төвийнхөн ярьж байсан. Равжаагийн бvтээлvvдийг дэлхий дахинд алдаршуулахаар яруу найргийн бvрэн тvvвэр гэж нэрлэгддэг "Vлэмжийн чанар" тvvврийг нэгэн англи залуу дөрвөн жилийн турш орчуулсан байна. Тэрээр интернэтээс Равжаагийн тухай уншаад гэрээсээ ч гаралгvй тvvний зохиолыг шимтэн орчуулсан аж. Хамрын хийдийг газрын, сансрын, номын хvчний төв гэж vзээд Равжаа судлалын төвөөс хамгаалалтад авч дэлхийн соёл бясалгалын төв болгох гэж байгаа юм билээ. Ноён хутагтын ямар хvн байсан гэдгийг уран бvтээл, зохиол намтарт дурсагдсан, орон нутгийн хvмvvсийн дунд vлдсэн домог, ярианд тулгуурлан шvтээн хөргийг бvтээх ажилыг эхлүүлжээ. Ингээд Эрхэм зочид та бүхэнд Равжаа хутагтын "Цаасан шувууны сургаалийг хүргэж байна.
бичсэн: сургалтын блог төрөл: Түүхт хүмүүсийн намтар | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 142

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)